Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иоел 3:5-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Та нар Миний алт, мөнгийг авч, Миний үнэт эрдэнэсийг өөрсдийнхөө сүмүүд уруу зөөн явсан бөгөөд

6. Иудагийн болон Иерусалимын хөвгүүдийг газар нутгаас нь зайлуулахын тулд тэднийг грекчүүдэд зарсан учраас,

7. үзэгтүн, та нарын тэднийг зарсан тэр газраас нь Би тэднийг босгон, та нарын толгой дээр хариуг нь буцаах гэж байна.

8. Мөн би та нарын хөвгүүд, охидыг Иудагийн хөвгүүдийн гарт зарна. Тэд тэднийг сабечууд буюу алс холын үндэстэнд зарна” гэв. Учир нь ЭЗЭН айлдсан.

9. Үндэстнүүдийн дунд үүнийг тунхагла.Дайнд бэлтгэ.Хүчирхэг эрсийг босгогтун!Бүх цэргүүдийг ойртуулан, дээшээ гаргагтун!

10. Өөрсдийн анжсуудаа сэлэм болгон, хадууруудаа жад болгон давт.Сул дорой хүн нь “Би хүчирхэг хүн” гэж хэлэг.

11. Эргэн тойрны бүх үндэстнүүд ээ, яаран ирж, тэнд цугларагтун.ЭЗЭН, Та хүчтэнүүдээ буулгаж өгөөч.

12. Үндэстнүүдийг босгоцгоож, Иехошафатын хөндий уруу ирүүлэгтүн.Учир нь тэнд Би эргэн тойрны бүх үндэстнүүдийг шүүхээр суух болно.

13. Ургац боловсорсон тул хадуурыг оруулагтун.Дарсны шахуурга нь дүүрэн байгаа тул ирээд гишгэгтүн.Тэдний бузар муу явдал нь асар их учраас торхнууд сагаж байна.

14. Шийдвэрлэх хөндийд бөөн, бөөн хүмүүс байна!Учир нь ЭЗЭНий өдөр шийдвэрлэх хөндийд ойрхон байна.

15. Нар, сар харанхуйлж, оддын гэрэл ч бөхнө.

16. ЭЗЭН Сионоос хүрхэрч, Иерусалимаас дуугаа гаргаж байна.Тэнгэр ба газар чичирнэ.Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар, Израилийн хөвгүүдэд бат цайз болдог.

17. Тэгэхэд та нар Намайг Өөрийн ариун уул Сионд оршигч,та нарын Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.Иймээс Иерусалим нь ариун болж, харь хүмүүс хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.

18. Тэр өдөр уулс чихэрлэг дарсыг дуслуулж,толгод сүүгээр урсаж, Иудагийн бүх горхинд ус урсах болно.ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилж, Шиттимийн хөндийг услах болно.

19. Тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан,нутагт нь гэмгүй цусыг урсгасан учраасЕгипет нь сөнөмөл газар, Едом нь зэлүүд нутаг болно.

20. Харин Иудад үүрд мөнхөд,Иерусалимд бүх үеийн туршид хүн амьдран нутаглана.

бүрэн бүлгийг уншина уу Иоел 3