Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иоел 3:18-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэр өдөр уулс чихэрлэг дарсыг дуслуулж,толгод сүүгээр урсаж, Иудагийн бүх горхинд ус урсах болно.ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилж, Шиттимийн хөндийг услах болно.

19. Тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан,нутагт нь гэмгүй цусыг урсгасан учраасЕгипет нь сөнөмөл газар, Едом нь зэлүүд нутаг болно.

20. Харин Иудад үүрд мөнхөд,Иерусалимд бүх үеийн туршид хүн амьдран нутаглана.

21. Би хариугаа аваагүй цусных нь хариуг тэднээс нэхнэ.Учир нь ЭЗЭН Сионд оршдог.

бүрэн бүлгийг уншина уу Иоел 3