Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иоел 2:27-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Ингэж та нар Намайг Израилийн дунд байгааг,мөн Намайг та нарын Бурхан ЭЗЭН бөгөөд өөр хэн ч байхгүй гэдгийг мэдэх болно.Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй.

28. Түүний дараа Би Өөрийн Сүнсийг бүх хүн төрөлхтөнд цутгана.Та нарын хөвгүүд, охид эш үзүүлэн, өвгөд чинь зүүд зүүдэлж, залуус чинь үзэгдлүүд үзнэ.

29. Тэдгээр өдрүүдэд Би боолууд, шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсээ цутгана.

30. Би тэнгэр болон газарт гайхамшгт тэмдгийг үзүүлнэ. Тэр нь цус, гал ба утаан багананууд болой.

31. ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж,сар цус болж хувирна.

32. ЭЗЭНий нэрийг дуудагч хэн боловч аврагдах болно.Учир нь, ЭЗЭНий айлдсанчлан Түүний дууддаг үлдэгсдийн дунд ч хүртэл Сион ууланд болон Иерусалимд амь мултрах хүмүүс байх болно.

бүрэн бүлгийг уншина уу Иоел 2