Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иоел 2:12-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. ЭЗЭН тунхаглаж байна.“Харин одоо ч гэсэн мацаг барин, уйлан, гашуудаж бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн!

13. Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун”.Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн.Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан,хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ.

14. ЭЗЭН бодлоо өөрчилж, зөөлрөн,Өөрийнхөө ард ерөөлийг буюу та нарын Бурхан ЭЗЭНд зориулагдсан идээн өргөл,ундаан өргөлийг үлдээхгүй гэдгийг хэн мэдэх билээ?

15. Сионд бүрээ үлээгтүн.Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун.

16. Ард түмнийг цуглуулж, чуулганыг ариусга.Ахмадуудыг авчирч, хүүхдүүдийг болон хөхүүл хүүхдүүдийг цуглуулагтун.Болзоот залууг өрөөнөөс нь, сүйт бүсгүйг унтлагын өрөөнөөс нь гаргагтун.

17. ЭЗЭНд үйлчлэгчид болох тахилч нар сүмийн үүдний танхим болон тахилын ширээний хооронд уйлагтун.Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч.Өөрийн өвийг доромжлол болон үндэстнүүдийн дунд зүйрлэл бүү болгооч.Яагаад тэд ард түмнүүдийн дунд«Тэдний Бурхан хаана байна вэ?» гэж хэлэх ёстой юм бэ?” гэж хэлэг.

18. Дараа нь ЭЗЭН Өөрийн газрын төлөө зүтгэлтэй байж,Өөрийн ард түмнээ өрөвдөх болно.

19. ЭЗЭН хариулан, Өөрийн ард түмэндээ“Үзэгтүн, Би та нарт үр тариа, усан үзмийн шинэ дарс болон тосыг илгээх гэж байна.Та нар түүгээр хангагдах болно.Би хэзээ ч дахин та нарыг үндэстнүүдийн дунд зэмлэл болгохгүй.

20. Харин би хойд зүгийн цэргийг та нараас алс холдуулан,тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж, тэдний манлайг дорнын далай уруу,арын хамгаалалтыг нь өрнийн далай уруу хөөн зайлуулна.Тэдний муухай үнэр нь дэгдэн, эхүүн үнэр нь гарч ирнэ.Учир нь тэрээр агуу зүйлсийг хийсэн юм” гэж хэлэх болно.

21. Газар аа, бүү айгтун, хөгжин баясагтун.Учир нь ЭЗЭН агуу зүйлсийг хийсэн билээ.

22. Талын араатнууд аа, бүү айгтун.Учир нь хээрийн бэлчээрүүд ногоорч, мод үр жимсээ гарган,инжрийн мод болон усан үзмийн мод арвин жимсэлсэн билээ.

23. Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун.Өөрийн Бурхан ЭЗЭНий дотор баясаж баярлагтун.Учир нь Тэр та нарыг зөвтгөхийн тулд эхний бороог та нарт хүртээн,та нарын төлөө бороог асгаж, урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгсөн.

24. Үтрэмүүд тариагаар дүүрч,торхнууд усан үзмийн шинэ дарс болон тосоор бялхах болно.

25. “Дараа нь та нарын дунд Миний илгээсэн агуу их цэргүүд болох сүрэг голио,мөлхөгч голио, сүйтгэгч голио, зажлагч голионуудын идэж дуусгасан он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө.

26. Та нар идэх юмаар хангалуун байх бөгөөд цатгалан болж,та нарт гайхамшгийг хийж өгсөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг магтах болно.Тэгээд Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй.

27. Ингэж та нар Намайг Израилийн дунд байгааг,мөн Намайг та нарын Бурхан ЭЗЭН бөгөөд өөр хэн ч байхгүй гэдгийг мэдэх болно.Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй.

28. Түүний дараа Би Өөрийн Сүнсийг бүх хүн төрөлхтөнд цутгана.Та нарын хөвгүүд, охид эш үзүүлэн, өвгөд чинь зүүд зүүдэлж, залуус чинь үзэгдлүүд үзнэ.

29. Тэдгээр өдрүүдэд Би боолууд, шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсээ цутгана.

30. Би тэнгэр болон газарт гайхамшгт тэмдгийг үзүүлнэ. Тэр нь цус, гал ба утаан багананууд болой.

бүрэн бүлгийг уншина уу Иоел 2