Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иоел 2:11-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. ЭЗЭН Өөрийн цэргийн тэргүүнд дуугаа өргөнө.Түүний хуаран нь үнэхээр нүсэр том.Учир нь Түүний тушаалыг биелүүлэгч нь хүчирхэг билээ.ЭЗЭНий өдөр үнэхээр агуу бөгөөд маш аймшигтай.Хэн тэр өдрийг тэвчиж чадах вэ?

12. ЭЗЭН тунхаглаж байна.“Харин одоо ч гэсэн мацаг барин, уйлан, гашуудаж бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн!

13. Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун”.Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн.Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан,хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ.

14. ЭЗЭН бодлоо өөрчилж, зөөлрөн,Өөрийнхөө ард ерөөлийг буюу та нарын Бурхан ЭЗЭНд зориулагдсан идээн өргөл,ундаан өргөлийг үлдээхгүй гэдгийг хэн мэдэх билээ?

15. Сионд бүрээ үлээгтүн.Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун.

16. Ард түмнийг цуглуулж, чуулганыг ариусга.Ахмадуудыг авчирч, хүүхдүүдийг болон хөхүүл хүүхдүүдийг цуглуулагтун.Болзоот залууг өрөөнөөс нь, сүйт бүсгүйг унтлагын өрөөнөөс нь гаргагтун.

17. ЭЗЭНд үйлчлэгчид болох тахилч нар сүмийн үүдний танхим болон тахилын ширээний хооронд уйлагтун.Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч.Өөрийн өвийг доромжлол болон үндэстнүүдийн дунд зүйрлэл бүү болгооч.Яагаад тэд ард түмнүүдийн дунд«Тэдний Бурхан хаана байна вэ?» гэж хэлэх ёстой юм бэ?” гэж хэлэг.

бүрэн бүлгийг уншина уу Иоел 2