Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иоел 1:7-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэрээр миний усан үзмийн модыг сүйтгэж,миний инжрийн модыг цуулжээ.Тэрээр модны хальсыг нь хуулж,тэднийг унагасанд мөчрүүд нь цагаарсан юм.

8. Тааран хувцас нөмөрсөн онгон бүсгүйн адил идэр залуу үеийнхээ болзоот залуугийн төлөө орилон уйлагтун.

9. Идээн өргөл болон ундаан өргөл нь ЭЗЭНий өргөөнөөс тасарч,ЭЗЭНий үйлчлэгчид болох тахилч нар гашуудна.

10. Тариалангийн талбай бусниулагдаж, газар ч гашуудна.Учир нь тариа бусниулагдаж, усан үзмийн шинэ дарс ширгэн,шинэхэн тос ч хатсан юм.

11. Тариачид аа, ичицгээгтүн.Усан үзэм тариалагчид аа, улаан буудай болон арвайн төлөө уйлагтун.Учир нь тариалангийн талбайн ургац устгагдсан.

12. Усан үзмийн мод гандан, инжрийн мод хатжээ.Анарын мод, далдуу мод, алимын мод болон талбайн бүх модод хувхайран хатав.Хүний хөвгүүдээс баяр баясгалан алга болов.

бүрэн бүлгийг уншина уу Иоел 1