Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иоел 1:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Усан үзмийн мод гандан, инжрийн мод хатжээ.Анарын мод, далдуу мод, алимын мод болон талбайн бүх модод хувхайран хатав.Хүний хөвгүүдээс баяр баясгалан алга болов.

13. Тахилч нар аа, биедээ таар нөмөрч, гашуудагтун.Тахилын ширээний үйлчлэгчид ээ, орилон уйлагтун.Миний Бурханы үйлчлэгчид ээ, ирж, таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн.Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь та нарын Бурханы өргөөнөөс хойш татагдсан юм.

14. Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун.Ахмадууд болон энэ улсын бүх оршин суугчдыг өөрсдийн Бурхан ЭЗЭНий өргөөнд цуглуулж,ЭЗЭНд хандаж хашхирагтун.

15. Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна.Тэр өдөр нь Төгс хүчит Нэгэнээс ирдэг сүйрэлтэй адил ирнэ.

16. Бидний нүдний өмнө хоол хүнс салгагдаж,бидний Бурханы өргөөнөөс баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?

17. Тариа гандсан тул үрнүүд нь шавар дор гандан хатаж,агуулахууд бусниулагдан хаягдаж, зоориуд эвдэрсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Иоел 1