Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иоел 1:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Петуелийн хүү Иоелд ирсэн ЭЗЭНий үг:

2. Ахмадууд аа, үүнийг сонсогтун.Энэ газрын бүх оршин суугчид чагнагтун.Та нарын үед, эсвэл эцэг өвгөдийн чинь үед үүнтэй адил явдал болсон уу?

3. Үүний тухай хөвгүүддээ хэлж,хөвгүүд чинь бас хөвгүүддээ дамжуулан,тэдний хөвгүүд нь дараагийн үедээ дамжуулан хэлэгтүн.

4. Зажлагч голионы үлдээсэн юмыг сүрэг голио идэж,сүрэг голионы үлдээснийг мөлхөгч голио идэж,мөлхөгч голионы үлдээснийг сүйтгэгч голио идсэн юм.

5. Та нарын амнаас салгагдсан чихэрлэг усан үзмийн дарсны төлөө,усан үзмийн дарс уугч бүгд ээ, орилон уйлагтун.Сэрэгтүн, архичид аа. Уйлагтун.

6. Тоолшгүй, хүчирхэг үндэстэн миний нутгийг эзлэн авчээ.Түүний шүд нь арслангийн шүд мэт, түүнд эм арслангийн соёо бий.

бүрэн бүлгийг уншина уу Иоел 1