Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иоел 1:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Петуелийн хүү Иоелд ирсэн ЭЗЭНий үг:

2. Ахмадууд аа, үүнийг сонсогтун.Энэ газрын бүх оршин суугчид чагнагтун.Та нарын үед, эсвэл эцэг өвгөдийн чинь үед үүнтэй адил явдал болсон уу?

3. Үүний тухай хөвгүүддээ хэлж,хөвгүүд чинь бас хөвгүүддээ дамжуулан,тэдний хөвгүүд нь дараагийн үедээ дамжуулан хэлэгтүн.

4. Зажлагч голионы үлдээсэн юмыг сүрэг голио идэж,сүрэг голионы үлдээснийг мөлхөгч голио идэж,мөлхөгч голионы үлдээснийг сүйтгэгч голио идсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Иоел 1