Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 9:6-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Та нарын оршин суудаг газар заль мэхийн дунд юм.Заль мэхэндээ тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

7. Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна.“Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана.Миний ард түмний охины улмаас Би юу хийж чадах билээ?

8. Тэдний хэл бол үхлийн сум.Энэ нь заль мэхийг ярьдаг.Амаараа хэн нэгэн өөрийн хөршид амар амгаланг яривч,дотроо тэрээр түүнд отох нуувч хийж байдаг.

9. Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Энэ мэт үндэстнээс Би өшөөгөө авахгүй гэж үү?”.

10. Би уулсын төлөө уйлаан болон орь дууг,зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана.Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөдүхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна.Тэнгэрийн шувууд, араатан амьтдын аль аль нь зугтжээ.Тэд явжээ.

11. Би Иерусалимыг сүйрлийн овоо,цөөвөр чононуудын үүр болгоно.Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно» хэмээв.

12. Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв?

13. ЭЗЭН айлдахдаа “Учир нь тэд Миний тэдний өмнө тогтоосон Миний хуулийг орхиж, Миний дуу хоолойг дагаагүй, түүний дагуу яваагүй.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 9