Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 9:2-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Би өөрийн ард түмнийг орхиж,тэднээс явахын тулд цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой!Учир нь тэд бүгд завхайрагчид, итгэл эвдэгч хүмүүсийн чуулган юм.

3. “Тэд өөрсдийн нум болох хэлээ тахийлгадаг.Худал болоод үнэн бус нь газар нутагт зонхилдог.Учир нь тэд бузар муугаас бузар муу уруу явдаг бөгөөдтэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

4. “Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, ямар ч ах дүүд бүү итгэг.Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, хөрш бүр гүтгэгч мэт явдаг.

5. Хүн бүр хөршөө мэхэлж, үнэнийг ярьдаггүй бөгөөдхэлэндээ худал ярихыг тэд заасан билээ.Тэд гэм буруу үйлдэж өөрсдийгөө ядраадаг.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 9