Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 9:19-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Учир нь «Бид ямар их сүйрэв!Бид гутамшиг болов.Учир нь тэд бидний сууцыг хаясан тул бид нутгийг орхин явжээ» гэсэн орь дуу Сионоос сонсогдсон билээ”.

20. Эмэгтэйчүүд ээ, одоо ЭЗЭНий үгийг сонсоцгоож,Түүний амнаас гарах үгийг та нарын чих хүлээн аваг.Охиддоо орилохыг, түүний хөрш хүн бүрд гашуудлыг заа.

21. Учир нь бидний цонхоор дамжиж үхэл иржээ.Гудамжнуудаас хүүхдүүдийг, хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулдүхэл бидний орднуудад оржиржээ.

22. Яригтун,ЭЗЭН ингэж айлдаж байна.“Хүмүүсийн хүүр задгай талбайнууд дээр ялгадас мэт унаж,тариа хадагчийн үлдээсэн юүж мэт байх боловч хэн ч цуглуулахгүй” хэмээв гээрэй.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 9