Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 9:18-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэд яаравчилж, бидний төлөө орь дуу тавиг.Ингэснээр бидний нүд нулимс дуслуулж,зовхи маань усаар дүүрнэ.

19. Учир нь «Бид ямар их сүйрэв!Бид гутамшиг болов.Учир нь тэд бидний сууцыг хаясан тул бид нутгийг орхин явжээ» гэсэн орь дуу Сионоос сонсогдсон билээ”.

20. Эмэгтэйчүүд ээ, одоо ЭЗЭНий үгийг сонсоцгоож,Түүний амнаас гарах үгийг та нарын чих хүлээн аваг.Охиддоо орилохыг, түүний хөрш хүн бүрд гашуудлыг заа.

21. Учир нь бидний цонхоор дамжиж үхэл иржээ.Гудамжнуудаас хүүхдүүдийг, хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулдүхэл бидний орднуудад оржиржээ.

22. Яригтун,ЭЗЭН ингэж айлдаж байна.“Хүмүүсийн хүүр задгай талбайнууд дээр ялгадас мэт унаж,тариа хадагчийн үлдээсэн юүж мэт байх боловч хэн ч цуглуулахгүй” хэмээв гээрэй.

23. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг.

24. Харин сайрхагч нэгэн нь үүгээр сайрхаг. Намайг мэддэгээр, Намайг газар дэлхий дээр хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг хэрэгжүүлдэг ЭЗЭН гэж ухаардгаараа сайрхаг. Учир нь Би үүнийг таалдаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

25. ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, Би хөвч хөндүүлсэн болон хараахан хөвч хөндүүлээгүй бүгдийг шийтгэх өдрүүд ирж байна.

26. Эдгээр нь Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб болон цөлд амьдран, өөрсдийн сүмүүдэд үсээ тайрдаг бүгд юм. Учир нь бүх үндэстнүүд хөвч хөндүүлээгүй бөгөөд Израилийн хамаг гэр зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй аж”.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 9