Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 9:16-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Би тэднийг өөрсдийнх нь ч, эцэг өвгөдийнх нь мэдээгүй үндэстнүүдийн дунд тараана. Би тэднийг хөнөөх хүртэл араас нь илд явуулна”.

17. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав.“Тунгаан бодож, гашуудаж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр дууд.Орь дуу тавьж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр хүн явуул.

18. Тэд яаравчилж, бидний төлөө орь дуу тавиг.Ингэснээр бидний нүд нулимс дуслуулж,зовхи маань усаар дүүрнэ.

19. Учир нь «Бид ямар их сүйрэв!Бид гутамшиг болов.Учир нь тэд бидний сууцыг хаясан тул бид нутгийг орхин явжээ» гэсэн орь дуу Сионоос сонсогдсон билээ”.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 9