Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 9:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Миний ард түмний охины алагдагсдын төлөөби өдөр, шөнөгүй уйлахын тулдтолгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!

2. Би өөрийн ард түмнийг орхиж,тэднээс явахын тулд цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой!Учир нь тэд бүгд завхайрагчид, итгэл эвдэгч хүмүүсийн чуулган юм.

3. “Тэд өөрсдийн нум болох хэлээ тахийлгадаг.Худал болоод үнэн бус нь газар нутагт зонхилдог.Учир нь тэд бузар муугаас бузар муу уруу явдаг бөгөөдтэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

4. “Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, ямар ч ах дүүд бүү итгэг.Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, хөрш бүр гүтгэгч мэт явдаг.

5. Хүн бүр хөршөө мэхэлж, үнэнийг ярьдаггүй бөгөөдхэлэндээ худал ярихыг тэд заасан билээ.Тэд гэм буруу үйлдэж өөрсдийгөө ядраадаг.

6. Та нарын оршин суудаг газар заль мэхийн дунд юм.Заль мэхэндээ тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

7. Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна.“Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана.Миний ард түмний охины улмаас Би юу хийж чадах билээ?

8. Тэдний хэл бол үхлийн сум.Энэ нь заль мэхийг ярьдаг.Амаараа хэн нэгэн өөрийн хөршид амар амгаланг яривч,дотроо тэрээр түүнд отох нуувч хийж байдаг.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 9