Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 8:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Энэ бузар муу ургаас үлдсэн үлдэгсэд Миний тэднийг хөөн гаргасан газар бүрд аминаас илүүгээр үхлийг сонгох болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

4. Чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна.«Унаад, дахин босдоггүй юм уу?Хэн нэгэн эргэн буцаад, гэмшдэггүй юм уу?

5. Тэгвэл яагаад Иерусалимийн энэ хүмүүс, байнга итгэлээс няцан эргэсэн бэ?

6. Би чагнаад сонсов. Тэд зөв бусыг ярьсан юм.Нэг ч хүн “Би юу хийчихэв?” гэж хорон муугаа гэмшээгүй.Хүн бүр тулаан уруу давхин орж буй морьтой адил өөрийн чиглэл уруу эргэжээ.

7. Тэнгэрийн өрөвтас хүртэл улирлаа мэддэг.Хүүрзгэнэ, хараацай болон хөөндэй нүүдэллэх цагаа ажигладаг.Харин Миний хүмүүс ЭЗЭНий тогтоолыг мэддэггүй.

8. “Бид мэргэн, ЭЗЭНий хууль бидэнтэй хамт байна” гэж та нар яаж хэлж чадна вэ?Харин үзэгтүн, гүүш нарын худалч үзэг худал болгожээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 8