Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 7:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иеремиад ЭЗЭНээс ирж, айлдсан үг нь

2. “ЭЗЭНий гэрийн дааман хаалганы дэргэд зогсож, тэнд энэ үгийг тунхаглан хэлэхдээ «ЭЗЭНд мөргөхөөр энэ дааман хаалгаар орж ирэгч Иудагийнхан бүгд ЭЗЭНий үгийг сонсоцгоо» гээрэй”.

3. Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж хэлж байна. “Өөрсдийн зам болон үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно.

4. «Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ.

5. Учир нь хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хүн болон хөршийнх нь хооронд үнэхээр шударга ёсыг хэрэгжүүлбэл,

6. та нар харийнхныг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу өөрсдийн сүйрэл уруугаа явахгүй бол

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 7