Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 6:7-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Худаг усаа цэвэр байлгадгийн адил тэрээр өөрийн хорон муу явдлаа шинэхэн байлгадаг.Хүчирхийлэл болон сүйрэл түүний дотор сонсогддог.Өвчин болон шархнууд Миний өмнө ч байна.

8. Иерусалим аа, сэрэмжтэй бай,эс тэгвэл Би чамаас хөндийрөн,чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно”.

9. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.“Тэд Израилийн үлдэгсдийг усан үзмийн модыг мэт гүйцэд түүх болно.Усан үзэм түүгч мэт гараа мөчрүүдийн дээр дахин тавь”.

10. Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ?Үзэгтүн, тэдний чих таглагдсан бөгөөд тэд сонсож чадахгүй.Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдэнд зэмлэл болов.Тэд түүнийг таашаасангүй.

11. Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч,үүнийгээ барьсаар сульдаж байна.“Гудамжин дахь хүүхдүүд дээр болон залуучуудын цугларалт дээр асга.Учир нь настай болон хөгшин эхнэр нөхөр хоёулаа авагдах болно.

12. Тэдний гэрүүд, мөн талбайнууд болон эхнэрүүд нь хамтдаа бусдад очно.Учир нь Би энэ газрын оршин суугчдын эсрэг мутраа сунгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

13. “Учир нь тэд багаасаа том хүртэл бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөдэш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна.

14. Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэнМиний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв.Гэвч амар амгалан нь үгүй.

15. Тэд өөрсдийн үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү?Тэд харин ч огт ичсэнгүй.Тэд яаж улайхыг ч хүртэл мэдэхгүй байв.Тиймээс тэд унагсдын дунд унана.Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

16. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Замууд дээр зогсож, хар.Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх.Та нар сэтгэлдээ зориулан амралтыг олох болно.Харин тэд «Бид алхахгүй» гэсэн юм.

17. Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв.Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн юм.

18. Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ.Чуулган аа, тэдний дунд юу байгааг мэдэгтүн.

19. Газар дэлхий, сонсогтун.Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна.Учир нь тэд Миний үгсийг сонсоогүй бөгөөдМиний хуулийг ч бас эсэргүүцсэн билээ.

20. Над уруу Шебагаас гүгэл,алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ?Чиний шатаалт тахилууд зохисгүй бөгөөдчиний өргөлүүд Надад тааламжтай биш байна.

21. Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үзэгтүн, Би эдгээр хүмүүсийн өмнө бүдрүүлэх чулуу тавьж байна.Тэгээд тэд буюу эцгүүд хүүхдүүдтэй хамтдаа түүнд бүдэрнэ.Хөршүүд болон найзууд сүйрнэ”.

22. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үзэгтүн, хойд зүгийн нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөднэгэн агуу том үндэстэн газар дэлхийн алс хэсгүүдээс босож ирэх болно.

23. Тэд нум, жад агсах агаадхэрцгий, өршөөлгүй.Тэдний дуу хоолой тэнгис мэт хүнгэнэдэг.Сионы охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эр мэт тэд морьдоо унадаг.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 6