Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 51:8-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Вавилон гэнэтхэн унаж нурав.Түүний дээр уйл!Өвчин шаналалд нь зориулж гавар авчир.Тэрээр эдгэрч магад.

9. Бид Вавилоныг эдгээх л байсан, гэвч тэрээр эдгээгүй.Түүнийг орхиод, бүгдээрээ өөрсдийн нутаг уруу явцгаая.Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч, үүлс уруу өргөгдөв.

10. ЭЗЭН бидний зөвтгөлийг авчрав.Ирцгээ, өөрсдийн Бурхан ЭЗЭНий үйлсийг Сионд хэлцгээе!

11. Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ!Түүний зорилго нь Вавилоныг устгахаар түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов.Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Түүний сүмийн төлөөх өшөө авалт юм.

12. Вавилоны хэрмүүдийн эсрэг дохио өргө.Харуулыг бэхжүүлж, манаа тавьж, хүмүүсийг отуул!Учир нь Вавилоны оршин суугчдын талаар айлдсанаа ЭЗЭН зорьж, биелүүлэв.

13. Эрдэнэсээр элбэг, их усны дэргэд амьдрагч аа, чиний төгсгөл, төгсгөлийн чинь хэмжээ ирэв.

14. Түмэн цэргийн ЭЗЭН Өөрөөрөө тангараглав.“Би чамайг царцаа мэт хүмүүсээр лавтай яа дүүргэх бөгөөдтэд чамайг ялсан ялалтын дуугаар хашхирах болно”.

15. Өөрийн хүч чадлаар газар дэлхийг бий болгож,Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон Нэгэн нь Өөрийн оюун ухаанаар тэнгэрүүдийг тэлсэн билээ.

16. Түүнийг дуугарахад тэнгэрүүд дээр ус хүржигнэх бөгөөдТэрээр газар дэлхийн адгаас үүлсийг хөөргөдөг.Тэрээр бороонд зориулж аянга цахилгааныг бий болгож,Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.

17. Бүх хүн төрөлхтөн мунхаг ба мэдлэггүй.Алтны дархан бүр өөрийн шүтээнээр ичгүүр болно.Учир нь түүний цутгамал хөргүүд худал хуурмаг бөгөөдтэдний дотор амьсгал байдаггүй.

18. Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл.Шийтгэлийнхээ цагт тэд устана.

19. Иаковын хувь нь эдгээртэй адил биш.Учир нь Өөрийн өвийн овгийг болон бүгдийг Бүтээгч нь Тэр юм.Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 51