Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 51:61-64 Ариун Библи, 2004 (АБ2004)

61. Тэгээд Иеремиа Сераиад—Чи Вавилонд очмогцоо эдгээр бүх үгсийг чангаар уншиж,

62. “ЭЗЭН, Та энэ газрын талаар үүнийг тасална гэж амласан билээ. Ингэснээр хүн ч, араатан амьтан ч, ямар ч зүйл тэнд амьдрахгүй, харин энэ нь мөнхийн зэлүүд газар болно” гэж хэлэгтүн.

63. Чи энэ хуйлмал номыг уншиж дуусангуутаа түүнд чулуу уяад, түүнийг Евфрат мөрний гол уруу шидээд,

64. “Яг үүн шиг түүний дээр Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живж, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 51