Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 51:55-62 Ариун Библи, 2004 (АБ2004)

55. Учир нь ЭЗЭН Вавилоныг устгах гэж байгаа бөгөөдТэрээр түүнээс чанга дуу хоолойг үгүй болгоно.Давалгаанууд нь их ус мэт хүрхэрнэ.Дуу хоолойнуудын хүржигнэх нь сонсогдоно.

56. Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөдтүүний хүчит эрс олзлогдож, тэдний нумууд хугалагдах болно.Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.

57. “Би түүний ноёд, түүний мэргэд,түүний захирагчид, түүний удирдагчид болон хүчит эрсийг нь согтооно.Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг Хаан тунхаглаж байна.

58. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.“Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, түүний өндөр дааман хаалганууд шатна.Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллан, үндэстнүүд галын төлөө сульдах болно”.

59. Иудагийн хаан Зедекиатай хамт, түүний хаанчлалын дөрөв дэх жилд Вавилон уруу явах үедээ Махсеиагийн ач, Нериагийн хүү Сераиад эш үзүүлэгч Иеремиагийн тушаасан үг энэ юм. (Сераиа нь хангамжийн ахмад байв)

60. Иймээс Иеремиа нэг хуйлмал номон дээр Вавилон дээр ирэх бүх гай гамшгийг буюу Вавилоны талаар бичигдсэн эдгээр бүх үгсийг бичив.

61. Тэгээд Иеремиа Сераиад—Чи Вавилонд очмогцоо эдгээр бүх үгсийг чангаар уншиж,

62. “ЭЗЭН, Та энэ газрын талаар үүнийг тасална гэж амласан билээ. Ингэснээр хүн ч, араатан амьтан ч, ямар ч зүйл тэнд амьдрахгүй, харин энэ нь мөнхийн зэлүүд газар болно” гэж хэлэгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 51