Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 51:46-54 Ариун Библи, 2004 (АБ2004)

46. Газар нутагт сонсогдох мэдээнд зүрх чинь бүү мохож, бүү айгтун.Учир нь нэг жил мэдээ ирж, үүний дараа ондоо жилд ондоо мэдээ,удирдагч нь удирдагчийнхаа эсрэг, газар нутагт хүчирхийлэл ирнэ.

47. Тийм учраас үзэгтүн, Би Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна.Түүний бүх газар нутаг ичгүүр болж,бүх алагдагсад нь түүний дунд унах болно.

48. Тэгэхэд тэнгэр, газар болон тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр баярлан хөөрч хашхирах болно.Учир нь устгагчид түүн уруу умардаас ирнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

49. Вавилоны төлөө бүх дэлхийн алагдагсад унасан шиг Вавилон Израилийн алагдагсдын төлөө үнэхээр унах ёстой.

50. Илднээс зугтагчид аа, та нар явцгаа!Бүү үлд! Алс газраас ЭЗЭНийг сана,Иерусалим чиний бодол санаанд орог.

51. Бид жигшүүрт зүйлс сонссон учир бид ичиж байна.Бидний нүүр царайнуудыг шившиг бүтээв.Учир нь харийнхан ЭЗЭНий өргөөний ариун газрууд уруу оржээ.

52. “Тийм учраас, үзэгтүн, Би түүний шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байгаа бөгөөдүхлийн шархтай нэгэн газар нутаг даяараа ёолох болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

53. “Вавилон хичнээн тэнгэр уруу өгссөн ч,тэрээр хичнээн өөрийн өндөр бат цайзуудаа бэхэлсэн ч,Надаас устгагчид түүн уруу ирэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

54. Вавилоноос хашхирааны,халдеичуудын нутгаас их сүйрлийн дуу чимээ гарч байна!

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 51