Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 51:44-61 Ариун Библи, 2004 (АБ2004)

44. Би Вавилонд Белийг шийтгэж, түүний залгисан зүйлийг Би амаар нь гаргана.Үндэстнүүд ч түүн уруу цутгахаа болино.Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!

45. Миний хүмүүс ээ, түүний дундаас гарч ирцгээж,хүн нэг бүр чинь ЭЗЭНий ширүүн уураас өөрсдийгөө авар.

46. Газар нутагт сонсогдох мэдээнд зүрх чинь бүү мохож, бүү айгтун.Учир нь нэг жил мэдээ ирж, үүний дараа ондоо жилд ондоо мэдээ,удирдагч нь удирдагчийнхаа эсрэг, газар нутагт хүчирхийлэл ирнэ.

47. Тийм учраас үзэгтүн, Би Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна.Түүний бүх газар нутаг ичгүүр болж,бүх алагдагсад нь түүний дунд унах болно.

48. Тэгэхэд тэнгэр, газар болон тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр баярлан хөөрч хашхирах болно.Учир нь устгагчид түүн уруу умардаас ирнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

49. Вавилоны төлөө бүх дэлхийн алагдагсад унасан шиг Вавилон Израилийн алагдагсдын төлөө үнэхээр унах ёстой.

50. Илднээс зугтагчид аа, та нар явцгаа!Бүү үлд! Алс газраас ЭЗЭНийг сана,Иерусалим чиний бодол санаанд орог.

51. Бид жигшүүрт зүйлс сонссон учир бид ичиж байна.Бидний нүүр царайнуудыг шившиг бүтээв.Учир нь харийнхан ЭЗЭНий өргөөний ариун газрууд уруу оржээ.

52. “Тийм учраас, үзэгтүн, Би түүний шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байгаа бөгөөдүхлийн шархтай нэгэн газар нутаг даяараа ёолох болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

53. “Вавилон хичнээн тэнгэр уруу өгссөн ч,тэрээр хичнээн өөрийн өндөр бат цайзуудаа бэхэлсэн ч,Надаас устгагчид түүн уруу ирэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

54. Вавилоноос хашхирааны,халдеичуудын нутгаас их сүйрлийн дуу чимээ гарч байна!

55. Учир нь ЭЗЭН Вавилоныг устгах гэж байгаа бөгөөдТэрээр түүнээс чанга дуу хоолойг үгүй болгоно.Давалгаанууд нь их ус мэт хүрхэрнэ.Дуу хоолойнуудын хүржигнэх нь сонсогдоно.

56. Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөдтүүний хүчит эрс олзлогдож, тэдний нумууд хугалагдах болно.Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.

57. “Би түүний ноёд, түүний мэргэд,түүний захирагчид, түүний удирдагчид болон хүчит эрсийг нь согтооно.Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг Хаан тунхаглаж байна.

58. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.“Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, түүний өндөр дааман хаалганууд шатна.Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллан, үндэстнүүд галын төлөө сульдах болно”.

59. Иудагийн хаан Зедекиатай хамт, түүний хаанчлалын дөрөв дэх жилд Вавилон уруу явах үедээ Махсеиагийн ач, Нериагийн хүү Сераиад эш үзүүлэгч Иеремиагийн тушаасан үг энэ юм. (Сераиа нь хангамжийн ахмад байв)

60. Иймээс Иеремиа нэг хуйлмал номон дээр Вавилон дээр ирэх бүх гай гамшгийг буюу Вавилоны талаар бичигдсэн эдгээр бүх үгсийг бичив.

61. Тэгээд Иеремиа Сераиад—Чи Вавилонд очмогцоо эдгээр бүх үгсийг чангаар уншиж,

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 51