Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 51:30-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, бат цайзууддаа үлдэв.Тэдний хүч доройтож, тэд эмэгтэйчүүдтэй адил болж байна.Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, түүний түгжээнүүд эвдрэв.

31. Хот нь хязгаараас эзлэгдсэн гэдгийг Вавилоны хаанд айлтгахаар нэг зарлага нөгөөтэй уулзахаар,нэг элч нөгөөтэй уулзахаар гүйдэг.

32. Гармууд ч гэсэн эзлэгдсэн бөгөөдтэд намаг балчгуудыг галдан шатаав.Дайчид айцгаав.

33. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна.“Вавилоны охин нь дэвслүүлж байгаа үеийн үтрэмтэй адил юм.Жаахан азнаад түүний хувьд ургац хураах цаг ирнэ” хэмээв.

34. “Вавилоны хаан Небухаднезар намайг залгиж, бяцалсан.Тэр намайг хоосон сав болгон доошоо тавив.Тэр намайг мангас мэт залгив.Тэр ходоодоо миний амттанаар дүүргэв.Тэр намайг бөөлжиж гаргав.

35. Надад болон махан биед минь үйлдсэн хүчирхийлэл Вавилон дээр байх болтугай” гэж Сионы оршин суугч хэлэх болно.“Миний цус Халдеин оршин суугчид дээр байх болтугай” гэж Иерусалим хэлэх болно.

36. Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үзэгтүн, Би чиний хэргийг өмгөөлж, чиний төлөө бүрэн өшөө авна.Би түүний тэнгисийг хатааж, оргилох булгийг нь хуурай болгоно.

37. Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр,оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.

38. Тэд хамтдаа залуу арслангууд мэт архирч, арслангийн гүег мэт хүрхэрнэ.

39. Тэд халсан хойно Би тэдний найрыг хийж,тэднийг баярлуулан хөөргөж,үүрдийн нойроор нойрсуулж,сэрээхгүйн тулд тэднийг согтооно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

40. “Би тэднийг хурганууд мэт,хуцнууд ба ухнанууд мэт нядалгаанд авчирна.

41. Шешак олзлогдож, бүх газар дэлхийн магтаал хэрхэн зогсов оо!Вавилон нь үндэстнүүдийн дунд юутай айдас болов оо!

42. Далай тэнгис Вавилоны дээгүүр гарчээ.Тэрээр шуурган давалгаануудад нь нөмрүүлжээ.

43. Түүний хотууд айдас, хатаж хагарсан нутаг болон цөл буюу ямар ч хүн амьдардаггүй бөгөөдямар ч хүний хүү түүгээр дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 51