Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 51:3-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Нумаа татдаг нэгэн бүү татаг, хайрст хуяг дуулгаа ч өмсөн бүү босож ирэг.Түүний залуусыг бүү амьд үлдээ.Түүний бүх цэргүүдийг устга.

4. Тэд халдеичуудын нутагт алагдаж,гудамжнуудад нь цоо хатгуулж унана” хэмээв.

5. Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө гэм буруугаар дүүрэн ч гэсэнИзраиль ч, Иуда ч түмэн цэргийн ЭЗЭН, өөрсдийн Бурханд орхигдоогүй юм.

6. Вавилоны дундаас зугт, хүн бүр амиа аварцгаа!Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг учир түүний шийтгэл дотор бүү сүйр.Тэрээр түүнд шанг нь өгөх гэж байна.

7. Бүх дэлхийг согтоон Вавилон нь ЭЗЭНий гарт алтан аяга байв.Үндэстнүүд түүний дарснаас уусан билээ.Тийм учраас үндэстнүүд галзуурцгааж байна.

8. Вавилон гэнэтхэн унаж нурав.Түүний дээр уйл!Өвчин шаналалд нь зориулж гавар авчир.Тэрээр эдгэрч магад.

9. Бид Вавилоныг эдгээх л байсан, гэвч тэрээр эдгээгүй.Түүнийг орхиод, бүгдээрээ өөрсдийн нутаг уруу явцгаая.Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч, үүлс уруу өргөгдөв.

10. ЭЗЭН бидний зөвтгөлийг авчрав.Ирцгээ, өөрсдийн Бурхан ЭЗЭНий үйлсийг Сионд хэлцгээе!

11. Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ!Түүний зорилго нь Вавилоныг устгахаар түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов.Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Түүний сүмийн төлөөх өшөө авалт юм.

12. Вавилоны хэрмүүдийн эсрэг дохио өргө.Харуулыг бэхжүүлж, манаа тавьж, хүмүүсийг отуул!Учир нь Вавилоны оршин суугчдын талаар айлдсанаа ЭЗЭН зорьж, биелүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 51