Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 51:19-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Иаковын хувь нь эдгээртэй адил биш.Учир нь Өөрийн өвийн овгийг болон бүгдийг Бүтээгч нь Тэр юм.Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг.

20. “Чи миний тулалдааны шийдэм, дайны зэвсэг.Чамаар Би үндэстнүүдийг нураадаг,чамаар Би хаанчлалуудыг устгадаг.

21. Чамаар Би морь болон түүнийг унагчийг нураадаг,

22. чамаар Би тэрэг болон түүнийг хөлөглөгчийг нураадаг,чамаар Би эрэгтэй болон эмэгтэй хүнийг нураадаг,чамаар Би хөгшин хүн болон залуусыг нураадаг,чамаар Би залуу хүн болон онгон охиныг нураадаг,

23. чамаар Би хоньчин болон хонин сүргийг нь нураадаг,чамаар Би тариачин болон буулгатай үхрийг нь нураадаг бөгөөдчамаар Би захирагчдыг болон удирдагчдыг нураадаг юм.

24. Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх бузар муу үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би нөхөн төлөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

25. «Бүхий л дэлхийг устгадаг устгаач уул аа,үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Би чиний эсрэг мутраа сунгаж, чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн, чамайг шатсан уул болгоно.

26. Тэд чамаас буланд зориулаад ч, сууринд зориулаад ч чулуу авахгүй.Харин чи мөнхөд зэлүүд хоосон байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

27. Нутагт дохио тэмдэг босгож,үндэстнүүдийн дунд бүрээ үлээ!Түүний эсрэг үндэстнүүдийг ариусга,түүний эсрэг Арарат, Минни болон Ашкеназын хаанчлалуудыг дуудан цуглуул.Түүний эсрэг өрлөг жанжинг томилж, морьдыг өрөвгөр царцаанууд мэт авчир.

28. Түүний эсрэг үндэстнүүдийг,медечүүдийн хаадыг, тэдний захирагчдыг,тэдний удирдагчдыг болон тэдний эзэгнэдэг нутаг бүрийг ариусга.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 51