Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 51:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үзэгтүн, Би Вавилоны эсрэг болон Леб-камаин оршин суугчдын эсрэг устгагчийн сүнсийг босгох болно.

2. Түүнийг шигшүүлж, газар нутгийг нь сүйтгүүлэхийн тулдБи Вавилон уруу харийнхныг явуулах болно.Учир нь гай гамшгийнх нь өдөр тэд тал бүрээс түүнийг эсэргүүцнэ.

3. Нумаа татдаг нэгэн бүү татаг, хайрст хуяг дуулгаа ч өмсөн бүү босож ирэг.Түүний залуусыг бүү амьд үлдээ.Түүний бүх цэргүүдийг устга.

4. Тэд халдеичуудын нутагт алагдаж,гудамжнуудад нь цоо хатгуулж унана” хэмээв.

5. Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө гэм буруугаар дүүрэн ч гэсэнИзраиль ч, Иуда ч түмэн цэргийн ЭЗЭН, өөрсдийн Бурханд орхигдоогүй юм.

6. Вавилоны дундаас зугт, хүн бүр амиа аварцгаа!Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг учир түүний шийтгэл дотор бүү сүйр.Тэрээр түүнд шанг нь өгөх гэж байна.

7. Бүх дэлхийг согтоон Вавилон нь ЭЗЭНий гарт алтан аяга байв.Үндэстнүүд түүний дарснаас уусан билээ.Тийм учраас үндэстнүүд галзуурцгааж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 51