Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 50:38-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. Түүний усан дээр ган гачиг ирэх бөгөөд тэд хатах болно!Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөдтэд аймшигтай шүтээнүүдэд ухаанаа алдсан.

39. Тийм учраас цөлийн амьтад цөөвөр чононуудын хамт амьдарна.Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөдтэр газар дахиж оршин суугчтай болохгүй,эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.

40. Бурхан Содом болон Гоморраг хөршүүдийнх нь хамт хөмрүүлэхэд байсан шигтэнд ямар ч хүн амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

41. “Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөдагуу том үндэстэн болон олон хаад газар дэлхийн алслагдсан хэсгээс босож ирэх болно.

42. Тэд нум жад барьдаг.Тэд харгис хэрцгий бөгөөд ямар ч өршөөл үзүүлдэггүй.Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг.Вавилоны охин оо, тэд чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт жагсан, морьдоо унадаг.

43. Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонссон бөгөөд түүний гар сул унжина.Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйнх шиг өвчин шаналал, зовлон түүнийг зуурч авав.

44. Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудуулах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.

45. Тийм учраас Вавилоны эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон халдеичуудын нутгийн эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг ч хүртэл чирэх болно. Тэднээс болж Тэрээр тэдний бэлчээрийг зэлүүд болгоно.

46. «Вавилон олзлогдлоо!» гэж хашхирахад, газар хөдөлж, үндэстнүүдийн дунд хашхираан сонсогдоно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 50