Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 49:6-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Гэхдээ үүний дараа Би Аммоны хөвгүүдийн сайн сайхныг сэргээнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

7. Едомын талаар.Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.“Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү?Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу?Тэдний мэргэн ухаан доройтсон уу?

8. Деданы оршин суугчид аа, зугт, буцаж эргэ, гүн газруудад амьдар.Учир нь Би түүнийг шийтгэх үед түүний дээр Есавын гай гамшгийг авчрах болно.

9. Хэрэв усан үзэм хураагчид та нар дээр ирсэн бол, тэд усан үзэм үлдээхгүй гэж үү?Хэрэв шөнөөр хулгайч нар ирсэн бол, тэд хангалттайгаар сүйтгэх байхсан.

10. Харин Би Есавыг нүцгэлсэн бөгөөд тэрээр өөрийгөө далдалж чадахгүй болтолБи түүний нууц газруудыг сөхсөн юм.Түүний үр удмууд садан төрөл болон хөршүүдийнх нь хамт устгагдсан бөгөөд тэр үгүй болсон.

11. Өнчрөгсдөө ардаа орхи, Би амьд үлдээнэ.Бэлэвсэн эмэгтэйчүүд чинь Надад итгэж найдаг” хэмээв.

12. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, аяганаас уухаар яллагдаагүй хүмүүс заавал уух бөгөөд чи бүрэн шийтгэгдэхгүй нэгэн мөн гэж үү? Чи шийтгэгдэхгүй орхигдохгүй, харин чи заавал уух болно.

13. Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Түүний бүх хотууд үүрдийн балгас болно” хэмээв.

14. Би ЭЗЭНээс үг сонссон бөгөөд“Хамтдаа цуглаад, түүний эсрэг ирж, тулалдахаар босоцгоо!” гэж үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.

15. “Учир нь үзэгтүн, Би чамайг үндэстнүүдийн дунд жижиг,хүмүүсийн дунд басамжлагдсан нэгэн болгов.

16. Чамаас айх айдсын тухайд, хадны ан цаваар амьдардаг,толгодын өндөрлөгийг эзэгнэгч чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал чамайг мэхэлжээ.Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

17. Едом айдас болно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр айж, шархнуудаас нь болж исгэрэх болно.

18. Содом болон Гоморра хөршүүдийнхээ хамт хөмрүүлэгдсэн шиг, тэнд хэн ч амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.

19. “Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээрийн эсрэг Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудуулах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.

20. Тийм учраас, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 49