Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 49:30-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Гүй, зугт!Хазорын оршин суугчид аа, гүн газруудад амьдар” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Учир нь Вавилоны хаан Небухаднезар та нарын эсрэг төлөвлөгөө зохиож, та нарын эсрэг арга сэдэв.

31. Босож, тайван байгаа, аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Түүнд ямар ч үүд, түгжээ алга.Зөвхөн тэд л амьдардаг юм.

32. Тэдний тэмээнүүд дээрмийн зүйл, үй олон үхэр сүрэг нь олз болох бөгөөдбулангуудыг огтолдог бүх хүмүүсийг Би бүх салхины зүгт тараана.Би тал бүрээс тэдний гай гамшгийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

33. “Хазор цөөвөр чононуудын үүр болон мөнхөд зэлүүд газар болно.Хэн ч тэнд амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” хэмээв.

34. Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд Еламын талаар эш үзүүлэгч Иеремиад ирсэн ЭЗЭНий үг

35. “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.«Үзэгтүн, Би Еламын нумыг буюу тэдний хүч чадлын хамгийн сайныг хугалах гэж байна.

36. Би Еламын дээр тэнгэрийн дөрвөн хязгаараас дөрвөн салхийг авчирч,тэднийг эдгээр бүх салхинд тараана.Еламын цөлөгдөгсдийн очихгүй үндэстэн гэж байхгүй болно.

37. Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө болон амийг нь эрэгчдийн өмнө нураана.Би тэдний дээр гай гамшгийг,Өөрийн ширүүн уур хилэнг ч хүртэл авчирна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ.

38. Дараа нь Би Өөрийн сэнтийг Еламд засаж,тэндээс хаан болон түшмэдийг устгана» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

39. «Харин сүүлчийн өдрүүдэд Би Еламын сайн сайхныг сэргээх болно» хэмээв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 49