Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 49:24-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Дамаск дорой болжээ.Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд тэвдэлт түүнийг барьж авав.Хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйнх шиг зовлон болон өвдөлт түүний зуурч авав.

25. Миний баяр баясгалангийн хот болох магтаалын хот юунд орхигдоогүй юм бол!

26. Тийм учраас түүний залуус түүний гудамжнуудад унаж,бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

27. Би Дамаскийн хана хэрэм уруу гал тавих бөгөөдтэр нь Бен-хададын бэхлэлт цамхгуудыг залгих болно.

28. Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Босож, Кедар уруу явж, дорно зүгийн эрчүүдийг устга.

29. Тэд өөрсдийн майхнууд болон мал сүргээ авч явна.Тэд өөрсөддөө зориулан майхны хөшигнүүдээ,өөрсдийн бүх ачааг болон тэмээнүүдээ авч явах бөгөөд тэд нэг нэгэндээ«Тал бүрээс айдас!» гэж хашхиралдах болно.

30. Гүй, зугт!Хазорын оршин суугчид аа, гүн газруудад амьдар” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Учир нь Вавилоны хаан Небухаднезар та нарын эсрэг төлөвлөгөө зохиож, та нарын эсрэг арга сэдэв.

31. Босож, тайван байгаа, аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Түүнд ямар ч үүд, түгжээ алга.Зөвхөн тэд л амьдардаг юм.

32. Тэдний тэмээнүүд дээрмийн зүйл, үй олон үхэр сүрэг нь олз болох бөгөөдбулангуудыг огтолдог бүх хүмүүсийг Би бүх салхины зүгт тараана.Би тал бүрээс тэдний гай гамшгийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 49