Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 49:20-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тийм учраас, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно.

21. Тэдний уналтын чимээнд газар хөдлөв. Энэ бол хашхираан байна! Түүний дуу чимээ Улаан тэнгист сонсогдов.

22. Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг Өөрийн жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил байх болно.

23. Дамаскийн талаар.“Хамат болон Арпад нар ичгүүр болов.Учир нь тэд муу мэдээ сонссон билээ.Тэдний зүрх мохов.Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.

24. Дамаск дорой болжээ.Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд тэвдэлт түүнийг барьж авав.Хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйнх шиг зовлон болон өвдөлт түүний зуурч авав.

25. Миний баяр баясгалангийн хот болох магтаалын хот юунд орхигдоогүй юм бол!

26. Тийм учраас түүний залуус түүний гудамжнуудад унаж,бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

27. Би Дамаскийн хана хэрэм уруу гал тавих бөгөөдтэр нь Бен-хададын бэхлэлт цамхгуудыг залгих болно.

28. Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Босож, Кедар уруу явж, дорно зүгийн эрчүүдийг устга.

29. Тэд өөрсдийн майхнууд болон мал сүргээ авч явна.Тэд өөрсөддөө зориулан майхны хөшигнүүдээ,өөрсдийн бүх ачааг болон тэмээнүүдээ авч явах бөгөөд тэд нэг нэгэндээ«Тал бүрээс айдас!» гэж хашхиралдах болно.

30. Гүй, зугт!Хазорын оршин суугчид аа, гүн газруудад амьдар” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Учир нь Вавилоны хаан Небухаднезар та нарын эсрэг төлөвлөгөө зохиож, та нарын эсрэг арга сэдэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 49