Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 49:14-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Би ЭЗЭНээс үг сонссон бөгөөд“Хамтдаа цуглаад, түүний эсрэг ирж, тулалдахаар босоцгоо!” гэж үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.

15. “Учир нь үзэгтүн, Би чамайг үндэстнүүдийн дунд жижиг,хүмүүсийн дунд басамжлагдсан нэгэн болгов.

16. Чамаас айх айдсын тухайд, хадны ан цаваар амьдардаг,толгодын өндөрлөгийг эзэгнэгч чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал чамайг мэхэлжээ.Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

17. Едом айдас болно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр айж, шархнуудаас нь болж исгэрэх болно.

18. Содом болон Гоморра хөршүүдийнхээ хамт хөмрүүлэгдсэн шиг, тэнд хэн ч амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.

19. “Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээрийн эсрэг Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудуулах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.

20. Тийм учраас, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно.

21. Тэдний уналтын чимээнд газар хөдлөв. Энэ бол хашхираан байна! Түүний дуу чимээ Улаан тэнгист сонсогдов.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 49