Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 48:7-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Учир нь өөрийн ололт болон эрдэнэст тавьсан итгэл найдвараасаа болж чи өөрөө олзлогдох болно.Хемош ч өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.

8. Хот бүрд устгагч ирэх бөгөөд ямар ч хот зугтахгүй.ЭЗЭНий айлдсаны дагуу хөндий ч бас сүйтгэгдэж, тэгш тал ч сүйрэх болно.

9. Моабт далавчнуудыг өг. Учир нь тэрээр зугтаана.Түүний хотууд дотроо оршин суугчидгүй зэлүүд газар болно.

10. ЭЗЭНий ажлыг хайнга хийдэг нэгэн хараагдах болтугай.Цуснаас илдээ баригч нэгэн хараагдах болтугай.

11. Моаб залуу үеэсээ тайван байжээ.Тэрээр бас шавар саван дотроо үймүүлэгдээгүй байв.Тэрээр савнаас сав уруу уудлуулаагүй, цөллөгт ч яваагүй.Тийм учраас тэрээр амтаа хадгалсан бөгөөд түүний тааламжит үнэр өөрчлөгдөөгүй.

12. Тийм учраас, үзэгтүн, Би түүн уруу юүлэгч хүмүүсийг илгээх бөгөөд тэд түүнийг юүлэн асгаж, түүний сав суулгуудыг хоослон, вааруудыг нь эвдлэх өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

13. Израилийн гэр өөрсдийн итгэл найдвар болсон Бетелээс ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.

14. Та нар «Бид хүчирхэг дайчид, тулалдаанд зоригтой эрчүүд билээ» гэж яаж хэлж чадна вэ?

15. Моаб устгагдсан бөгөөд эрчүүд түүний хотууд уруу явжээ.Түүний шилдэг залуус ч бас хядуулахаар явжээ” гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна.

16. “Моабын зовлон удахгүй ирж, түүний гай гамшиг шаламгайлан яаравчлав.

17. Түүний эргэн тойронд амьдрагч та бүхэн,түүний нэрийг мэддэг та бүхэн ч гэсэн түүний төлөө гашуудаж,«Хүчирхэг очирт таяг, сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!» гээрэй.

18. Дибонд оршин суугч охин оо, алдраасаа буун ирж, хатаж хагарсан газар дээр суу.Учир нь Моабыг устгагч нь чиний эсрэг ирж, бат цайзуудыг чинь нураав.

19. Ароерын оршин суугч аа, замын дэргэд зогсож, харуулдсаар бай.«Юу болсон бэ?» гэж оргож буй эрэгтэйгээс болон зугтаж буй эмэгтэйгээс асуу.

20. Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ.Уйлан, хашхир. Моаб устгагдсан гэж Арнон хавиар тунхагла.

21. Шүүлт нь бас тал газар дээр, Холон, Иахза нарын дээр болон Мефаатын эсрэг ирсэн бөгөөд

22. Дибон, Небо болон Бет-диблатаимын эсрэг,

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 48