Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 48:37-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. Учир нь толгой бүр халзан, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гарууд дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна.

38. Моабын бүх байшингийн дээврүүд дээр болон түүний гудамжнуудад газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

39. “Энэ нь ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруугаа харуулж байна вэ! Тиймээс өөрийн эргэн тойрон дахь бүхэнд Моаб доог тохуу болон айдас болно” хэмээв.

40. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, нэгэн нь бүргэд мэт хурдан шаламгай нисэж, Моабын эсрэг жигүүрээ дэлгэнэ.

41. Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж,тиймээс тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.

42. Моаб ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул тэрээр хүмүүсээс устгагдана.

43. Моабын оршин суугч аа,айдас, нүх болон урхи чиний дээр байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 48