Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 48:27-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.

28. Моабын оршин суугчид аа, хотуудыг орхиж, хадны дунд амьдар.Ангалын аман дээр үүрлэгч тагтаа мэт бай.

29. Бид Моабын бардам зангийн талаар буюу тэрээр их бардам гэдгийг,түүний ихэмсэг, бардам, сагсуу онгироо, өөрийгөө өргөмжилдөг зангуудын тухай сонссон.

30. Би түүний уур хилэнг мэднэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Гэвч энэ нь хоосон.Түүний дэмий сайрхал юуг ч бүтээгээгүй.

31. Тийм учраас Би Моабын төлөө орь дуу тавих болно,бүх Моабын төлөө Би хашхирах болно.Би Кир-хересийн хүмүүсийн төлөө ёолох болно.

32. Иазерын төлөө уйлахаас илүүгээр, Сибмагийн усан үзэм ээ, Би чиний төлөө уйлах болно!Чиний мөчрүүд далайн цаанатаа хүртэл сунаж, Иазерын тэнгист хүрэв.Сүйтгэгч нь чиний зуны жимснүүд болон усан үзмийн ургац дээр чинь буув.

33. Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу Моабын нутгаас баяр хөөр болон баяр баясгалан зайлуулагдав. Дарсны шахуургуудаас Би дарсыг зогсоолоо. Хэн ч хашхиран гишгэлэхгүй, хашхираан нь ч хашхираан биш байх юм.

34. Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл буюу Зоараас Хоронаим, Еглат-шелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ.

35. Мөргөлийн өндөрлөгүүд дээр өргөдөг бөгөөд өөрийн бурхдад утлага уугиулдаг Моабыг Би төгсгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 48