Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 48:19-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Ароерын оршин суугч аа, замын дэргэд зогсож, харуулдсаар бай.«Юу болсон бэ?» гэж оргож буй эрэгтэйгээс болон зугтаж буй эмэгтэйгээс асуу.

20. Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ.Уйлан, хашхир. Моаб устгагдсан гэж Арнон хавиар тунхагла.

21. Шүүлт нь бас тал газар дээр, Холон, Иахза нарын дээр болон Мефаатын эсрэг ирсэн бөгөөд

22. Дибон, Небо болон Бет-диблатаимын эсрэг,

23. Кириатаим, Бет-гамул болон Бет-меоны эсрэг,

24. Кериот, Бозра болон Моабын нутгийн хол ойрын бүх хотуудын эсрэг ирэв.

25. Моабын эвэр тастуулж, гар нь хугарав” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

26. “Тэр ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул түүнийг согтууруул. Ингээд Моаб бөөлжсөн дотроо хөлбөрч, доог тохуу болох болно.

27. Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.

28. Моабын оршин суугчид аа, хотуудыг орхиж, хадны дунд амьдар.Ангалын аман дээр үүрлэгч тагтаа мэт бай.

29. Бид Моабын бардам зангийн талаар буюу тэрээр их бардам гэдгийг,түүний ихэмсэг, бардам, сагсуу онгироо, өөрийгөө өргөмжилдөг зангуудын тухай сонссон.

30. Би түүний уур хилэнг мэднэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Гэвч энэ нь хоосон.Түүний дэмий сайрхал юуг ч бүтээгээгүй.

31. Тийм учраас Би Моабын төлөө орь дуу тавих болно,бүх Моабын төлөө Би хашхирах болно.Би Кир-хересийн хүмүүсийн төлөө ёолох болно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 48