Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 48:15-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Моаб устгагдсан бөгөөд эрчүүд түүний хотууд уруу явжээ.Түүний шилдэг залуус ч бас хядуулахаар явжээ” гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна.

16. “Моабын зовлон удахгүй ирж, түүний гай гамшиг шаламгайлан яаравчлав.

17. Түүний эргэн тойронд амьдрагч та бүхэн,түүний нэрийг мэддэг та бүхэн ч гэсэн түүний төлөө гашуудаж,«Хүчирхэг очирт таяг, сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!» гээрэй.

18. Дибонд оршин суугч охин оо, алдраасаа буун ирж, хатаж хагарсан газар дээр суу.Учир нь Моабыг устгагч нь чиний эсрэг ирж, бат цайзуудыг чинь нураав.

19. Ароерын оршин суугч аа, замын дэргэд зогсож, харуулдсаар бай.«Юу болсон бэ?» гэж оргож буй эрэгтэйгээс болон зугтаж буй эмэгтэйгээс асуу.

20. Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ.Уйлан, хашхир. Моаб устгагдсан гэж Арнон хавиар тунхагла.

21. Шүүлт нь бас тал газар дээр, Холон, Иахза нарын дээр болон Мефаатын эсрэг ирсэн бөгөөд

22. Дибон, Небо болон Бет-диблатаимын эсрэг,

23. Кириатаим, Бет-гамул болон Бет-меоны эсрэг,

24. Кериот, Бозра болон Моабын нутгийн хол ойрын бүх хотуудын эсрэг ирэв.

25. Моабын эвэр тастуулж, гар нь хугарав” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

26. “Тэр ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул түүнийг согтууруул. Ингээд Моаб бөөлжсөн дотроо хөлбөрч, доог тохуу болох болно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 48