Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 48:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Моабын тухай.Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна.“Небо золгүй еэ. Учир нь тэрээр сүйрчээ.Кириатаим ичгүүр болж, олзлогдсон юм.Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.

2. Моаб дахин магтагдахгүй.Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдэв.«Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!»Галзуу хүмүүс ээ, та нар ч гэсэн дуугүй болгогдоно.Та нарын араас илд дагах болно.

3. Хоронаимаас гарах хашхирааны дуу, «Сүйрэл, агуу их сүйрэл!»

4. Моаб хугарч, түүний жижиг хүүхдүүд хашхирцгаав.

5. Учир нь Лухитийн өгсүүрээр тэд уйлсаар өгсөнө.Учир нь Хоронаимын уруудах замд тэд сүйрлийн зовж шаналсан хашхирааныг сонсоцгоолоо.

6. Зугт, амиа авар, ингэснээр та нар цөл дэх арц мод мэт болно.

7. Учир нь өөрийн ололт болон эрдэнэст тавьсан итгэл найдвараасаа болж чи өөрөө олзлогдох болно.Хемош ч өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 48