Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 46:3-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. “Бамбай болон жижиг бамбайг бэлтгэж,тулалдаанд орохоор ойртогтун!

4. Морьдоо тэргэнд хөллөн,мориндоо мордож,дуулгаа өмсөөд зогс!Жаднуудаа өнгөлөн, хайрсан хуягаа өмсөгтүн!

5. Би яагаад харав?Тэд айж, ухран, тэдний хүчит эрс ялагдаж,арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна.Айдас тал бүрд байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

6. Хурдан хүн бүү оргог, хүчит хүн ч бүү зугтаг.Хойд зүгт, Евфрат мөрний дэргэд тэд бүдэрч, унасан юм.

7. Ус нь оволзон давалгаалж буй голууд мэт,Нил мэт босож буй энэ нь хэн бэ?

8. Египет нь Нил мэт, ус нь оволзон давалгаалж буй гол мэт босох юм.Тэрээр“Би босож, нутгийг бүрхэнэ.Би хот болон түүний оршин суугчдыг заавал устгана” гэх юм.

9. Хүчит эрс урагш жагсан алхахын тулд, морьд оо, өгсөгтүн,тэрэгнүүд ээ, та нар галзуу мэт жолоод.Тэд бол бамбайнууд авч явдаг Етиоп ба Пут, мөн нум татдаг, авч явдаг лидичүүд юм.

10. Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах өшөө авалтын өдөр болох тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэнийх билээ.Илд залгиж, цадаж, тэдний цусыг дүүртлээ ууна.Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.

11. Египетийн онгон охин оо, Гилеад уруу явж, гавар олж ав.Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав.Чамд ямар ч эдгэрэлт байхгүй.

12. Үндэстнүүд чиний ичгүүрийн талаар сонссон,мөн газар дэлхий чиний орилооноор дүүрэн байна.Учир нь нэг дайчин нөгөөгийнхөө дээгүүр бүдэрч, тэд хоёул хамтдаа доош унав.

13. Египетийн нутгийг цохихоор Вавилоны хаан Небухаднезарын ирэх тухай эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНий айлдсан үг юм.

14. “Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж,мөн Мемфис болон Тахпанхест тунхагла.Хэлэхдээ«Зогсож, өөрийгөө бэлэн байлга.Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 46