Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 46:15-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Чиний хүчит эрчүүд яагаад түрүүлгээ харав?ЭЗЭН тэднийг доош дардаг тул тэд зогсдоггүй.

16. Тэд дахин дахин бүдэрсэн.Үнэхээр тэд бие биенийхээ харалдаа унасан.Тэгээд тэд«Бос! Дарлагчийн илднээс зайлж,өөрсдийн хүмүүс болон төрөлх нутаг уруугаа очицгооё» гэжээ.

17. Тэд тэнд«Египетийн хаан Фараон чанга шуугиан юм.Тэрээр товлогдсон цагийг өнгөрүүлсэн!» гэж хашхирчээ.

18. Түмэн цэргийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна.«Би Өөрийн амьд буйгаар тангараглая,уулсын дундах Табортай адил,эсвэл тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирнэ.

19. Египетэд сууж байгаа охин оо, ачаа тээшээ цөллөгт бэлд.Учир нь Мемфис зэлүүд газар болно.Тэр нь шатаж, оршин суугчидгүй болно.

20. Египет бол сайхан охин бяруу,харин хойд зүгээс шумуул ирж байна, тэр ирж байна!

21. Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт юм.Учир нь тэд ч хүртэл бас эргэж, хамтдаа зугтаасан.Тэдний гай гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.

22. Дуу чимээ нь могойтой адил хөдөлж байна.Учир нь тэд цэргүүд мэт хөдөлдөг бөгөөдтүүн уруу сүхнүүдтэй мод цавчигчид мэт ирдэг.

23. Тэд түүний ой модыг цавчив” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Тэд царцаанаас ч илүү олон болоод тоолшгүй олон боловч лавтайяа олдохгүй болно.

24. Египетийн охин хойд зүгийн хүмүүсийн хүчинд тушаагдан ичгүүрт оржээ” хэмээв.

25. Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан “Үзэгтүн, Би Тебесийн Амон, Фараон, Египетийг бурхад болон хаадтай нь хамт, Фараоныг болон түүнд найддаг хүмүүсийг ч хүртэл шийтгэх гэж байна.

26. Би тэднийг амийг нь эрэгч хүмүүсийн хүчинд буюу Вавилоны хаан Небухаднезар болон түүний түшмэдийн гарт тушаана. Харин, үүний дараа тэр нь хуучин цаг үеийнх шиг оршин суугчидтай болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

27. “Харин, Миний зарц Иаков аа, чиний хувьд, бүү ай!Бүү зүрх алд, Израиль аа!Учир нь хараач, Би чамайг холоос,үр удмыг чинь тэдний олзлолын нутгаас аврах гэж байна.Иаков буцан ирж, айлган чичрүүлэх ямар ч хүнгүйгээр амар амгалан, аюулгүй байх болно.

28. Миний зарц Иаков аа, бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Учир нь Би чамтай хамт.Учир нь Миний чамайг зайлуулсан бүх үндэстнүүдийг Би бүрэн устгана,харин чамайг Би бүрэн устгахгүй.Гэвч Би чамайг зохистойгоор засах бөгөөд чамайг яасан ч шийтгэхгүй, орхихгүй” гэж айлдаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 46