Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 46:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эш үзүүлэгч Иеремиад үндэстнүүдийн талаар ЭЗЭНээс ирсэн үг.

2. Кархемишт Евфрат мөрний дэргэд байсан бөгөөд Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд Вавилоны хаан Небухаднезарт дийлэгдсэн Египетийн хаан Фараон Некогийн цэргийн талаар, Египетэд хандан

3. “Бамбай болон жижиг бамбайг бэлтгэж,тулалдаанд орохоор ойртогтун!

4. Морьдоо тэргэнд хөллөн,мориндоо мордож,дуулгаа өмсөөд зогс!Жаднуудаа өнгөлөн, хайрсан хуягаа өмсөгтүн!

5. Би яагаад харав?Тэд айж, ухран, тэдний хүчит эрс ялагдаж,арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна.Айдас тал бүрд байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

6. Хурдан хүн бүү оргог, хүчит хүн ч бүү зугтаг.Хойд зүгт, Евфрат мөрний дэргэд тэд бүдэрч, унасан юм.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 46