Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 44:24-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Тэгээд Иеремиа бүх ард түмэнд, түүний дотор бүх эмэгтэйчүүдэд хандан—Египетийн нутагт буй бүх Иуда, ЭЗЭНий үгийг сонсогтун.

25. Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан дараах зүйлсийг ингэж айлдаж байна. “Та нар болон та нарын эхнэрүүдийн хувьд, «Тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдийг цутгахаар тангарагласан тангаргуудаа бид заавал биелүүлнэ» гээд та нар өөрсдийн амаар ярьж, өөрсдийнхөө гараар биелүүлсэн юм. Явж, өөрсдийн тангарагуудаа баталж, тангарагуудаа заавал биелүүл!”.

26. Гэлээ ч, Египетийн нутагт амьдарч буй бүх Иуда, ЭЗЭНий үгийг сонсогтун. “Үзэгтүн, Би Өөрийн аугаа нэрээр тангарагласан юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Миний нэр Египетийн бүх нутагт байгаа Иудагийн аливаа хүний амаар «Эзэн БУРХАНы амьд буйгаар тангараглая» гэж дахин хэзээ ч дуудагдахгүй.

27. Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египетийн нутагт буй Иудагийн бүх хүмүүс бүрмөсөн устах хүртлээ илд болон өлсгөлөнгөөр ирэх өөрсдийн төгсгөлтэй учрах болно.

28. Илднээс зугтагч хүмүүс Египетийн нутгаас Иудагийн нутаг уруу цөөхүүлээ эргэн ирнэ. Тэгээд Египетийн нутагт амьдрахаар тийшээ явсан Иудагийн бүх үлдэгсэд хэний үг хүчтэй байна, Минийх үү, эсвэл тэднийх үү гэдгийг мэдэх болно.

29. Миний үгс та нарын эсрэг хор хөнөөлийн төлөө үнэхээр зогсох болно гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд Би та нарыг энэ газарт шийтгэх гэж байгаа нь та нарын хувьд тэмдэг болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

30. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иудагийн хаан Зедекиаг түүний дайсан болоод түүний амийг эрж байсан Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаасан шигээ Египетийн хаан Фараон Хофраг түүний дайснуудын гарт буюу түүний амийг эрэгч хүмүүсийн гарт тушаах гэж байна” гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 44