Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 44:21-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Та нар, та нарын эцэг өвгөд, та нарын хаад, та нарын түшмэд болон энэ нутгийн ард түмний Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад шатаасан утлагат тахилуудын хувьд, ЭЗЭН тэднийг санаагүй, мөн бодоогүй гэж үү?

22. Тиймээс та нарын үйлдлүүдийн бузар муугаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болов.

23. Та нар тахилууд шатааж, ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, Түүний хууль, Түүний тогтоолууд болон Түүний гэрчлэлүүдийн дагуу алхаагүй тул энэ өдрийнх шиг энэ гай гамшиг та нарын дээр буув гэж хэлэв.

24. Тэгээд Иеремиа бүх ард түмэнд, түүний дотор бүх эмэгтэйчүүдэд хандан—Египетийн нутагт буй бүх Иуда, ЭЗЭНий үгийг сонсогтун.

25. Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан дараах зүйлсийг ингэж айлдаж байна. “Та нар болон та нарын эхнэрүүдийн хувьд, «Тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдийг цутгахаар тангарагласан тангаргуудаа бид заавал биелүүлнэ» гээд та нар өөрсдийн амаар ярьж, өөрсдийнхөө гараар биелүүлсэн юм. Явж, өөрсдийн тангарагуудаа баталж, тангарагуудаа заавал биелүүл!”.

26. Гэлээ ч, Египетийн нутагт амьдарч буй бүх Иуда, ЭЗЭНий үгийг сонсогтун. “Үзэгтүн, Би Өөрийн аугаа нэрээр тангарагласан юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Миний нэр Египетийн бүх нутагт байгаа Иудагийн аливаа хүний амаар «Эзэн БУРХАНы амьд буйгаар тангараглая» гэж дахин хэзээ ч дуудагдахгүй.

27. Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египетийн нутагт буй Иудагийн бүх хүмүүс бүрмөсөн устах хүртлээ илд болон өлсгөлөнгөөр ирэх өөрсдийн төгсгөлтэй учрах болно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 44