Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 44:10-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Гэвч тэд энэ өдөр хүртэл ч шаналсан ч үгүй, та нарын өмнө болон эцэг өвгөдийн чинь өмнө Миний тогтоосон Миний хууль, эсвэл Миний тогтоолуудаас тэд эмээсэн ч үгүй, тэдний дагуу алхсан ч үгүй” хэмээв» гэжээ.

11. Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Өөрийн нүүрээ та нарын эсрэг хорон муугийн төлөө, бүх Иудаг таслахын тулд чиглүүлэх гэж байна.

12. Египетийн нутагт амьдрахын тулд тийшээ орохоор шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би авч явах бөгөөд тэд бүгд Египетийн нутагт төгсгөлтэйгөө учирна. Тэд илдэнд унаж, өлсгөлөнгөөр төгсгөлтэйгээ учирна. Том, жижгийн аль аль нь илд болон өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл болон эгдүүцэл болно.

13. Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египетийн нутагт амьдарч буй хүмүүсийг илд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ.

14. Египетийн нутагт амьдрахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдэд буцаж ирж, амьдрахыг хүсэж буй Иудагийн нутаг уруугаа буцах ямар ч дүрвэгсэд, эсвэл амьд үлдэгсэд байхгүй. Учир нь оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй»” гэж айлдав.

15. Эхнэрүүд нь өөр бурхдад тахил шатааж байсныг нь мэдэж байсан бүх эрэгтэйчүүд хажууд зогсож байсан бүх эмэгтэйчүүдийн хамт буюу Египетийн нутагт Патрост амьдарч байсан бүх хүмүүсийг хамруулсан том чуулган Иеремиад хариулан—

16. ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй!

17. Харин ч бид өөрсдөө, бидний эцэг өвгөд, бидний хаад болон бидний ноёд Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад үйлдсэн шиг тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдийг цутгаснаар бид өөрсдийн амнаас гарсан үг бүрийг заавал хэрэгжүүлнэ. Учир нь бид элбэг хоол хүнстэй, баян чинээлэг байсан бөгөөд ямар ч золгүй явдлыг хараагүй.

18. Харин бид тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүд цутгахаа больсноос хойш бид бүх юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх өөрсдийн төгсгөлтэй учирсан билээ.

19. Бид тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүд цутгаж байхдаа бид өөрсдийн нөхрүүдийн мэдэлгүйгээр түүнд өөрийнх нь дүр төрхөөр боов хийж, ундаан өргөл цутгасан уу? гэцгээв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 44