Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 44:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Египетийн нутагт буюу Мигдол, Тахпанхес, Мемфис болон Патросын нутагт амьдарч буй бүх иудейчүүдийн төлөө Иеремиад үг ирж,

2. “Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Иерусалим болон Иудагийн бүх хотууд дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч тэдний дотор амьдардаггүй.

3. Энэ нь тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад үйлчлэхээр тахилуудыг шатаахыг үргэлжлүүлснээр дамжуулан Намайг уурлуулсан тэдний хорон муу явдлаас болсон ажээ.

4. Гэсэн хэдий ч Би та нарт эш үзүүлэгчид болох Өөрийн бүх зарц нарыг дахин дахин илгээж, ”Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч” гэж хэлүүлсэн.

5. Гэвч тэд өөр бурхдад тахилуудыг шатаахгүй байхаар тэд сонссонгүй, бузар муу явдлаасаа эргэхээр чихээ ч тавиагүй.

6. Тийм учраас Миний уур болон Миний хилэн асгарч, Иудагийн хотуудад ба Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд тэд энэ өдөр байгаа шигээ балгас болоод зэлүүд газар болсон юм.

7. Тиймээс одоо түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Та нар өөрсдөөсөө эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд ба нялх хүүхдийг Иудагийн дундаас таслан өөрсдийгөө үлдэгсэдгүй орхихоор юунд өөрсдөдөө хор хөнөөлийг учруулна вэ?

8. Та нар таслагдаж, дэлхийн бүх үндэстнүүдийн дунд хараал, зэвүүцэл болохын тулд, амьдрахаар орж ирж буй Египетийн нутагт өөр бурхдад тахилууд шатаан, өөрсдийн гарын бүтээлээр юунд Намайг уурлуулна вэ?

9. Иудагийн нутагт болон Иерусалимын гудамжнуудад тэдний үйлдсэн эцэг өвгөдийнхөө хорон муу явдал, Иудагийн хаадын болон тэдний эхнэрүүдийн хорон муу явдал, өөрсдийн болон эхнэрүүдийнхээ хорон муу явдлыг та нар мартсан уу?

10. Гэвч тэд энэ өдөр хүртэл ч шаналсан ч үгүй, та нарын өмнө болон эцэг өвгөдийн чинь өмнө Миний тогтоосон Миний хууль, эсвэл Миний тогтоолуудаас тэд эмээсэн ч үгүй, тэдний дагуу алхсан ч үгүй” хэмээв» гэжээ.

11. Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Өөрийн нүүрээ та нарын эсрэг хорон муугийн төлөө, бүх Иудаг таслахын тулд чиглүүлэх гэж байна.

12. Египетийн нутагт амьдрахын тулд тийшээ орохоор шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би авч явах бөгөөд тэд бүгд Египетийн нутагт төгсгөлтэйгөө учирна. Тэд илдэнд унаж, өлсгөлөнгөөр төгсгөлтэйгээ учирна. Том, жижгийн аль аль нь илд болон өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл болон эгдүүцэл болно.

13. Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египетийн нутагт амьдарч буй хүмүүсийг илд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 44