Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 43:4-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Ингээд Кареагийн хүү Иоханан, цэргийн бүх ахмадууд болон бүх ард түмэн Иудагийн нутагт үлдэхээр ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй.

5. Харин Кареагийн хүү Иоханан болон цэргийн бүх ахмадууд нь Иудагийн нутагт амьдрахын тулд зайлуулагдсан байсан бүх үндэстнүүдээс буцаж ирсэн Иудагийн бүхий л үлдэгсдийг буюу

6. эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хааны охидыг болон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиатай хийгээд эш үзүүлэгч Иеремиа болон Нериагийн хүү Барухтай хамт харуулын дарга Небузараданы үлдээсэн хүн бүрийг авсан бөгөөд

7. тэд Египетийн нутаг уруу орж (учир нь тэд ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй), Тахпанхес хүртэл явав.

8. Тэгтэл Тахпанхест ЭЗЭНий үг Иеремиад ирж,

9. “Гартаа том чулуунууд аваад, зарим иудейчүүдийн нүдэн дээр, Тахпанхес дахь Фараоны ордны үүдэн дэх тоосгонуудын зуурмаг шавар дотор тэднийг нуу.

10. Тэдэнд «Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. ”Үзэгтүн, Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезарыг дуудан авчирч, Өөрийн нуусан эдгээр чулуунуудын дээр түүний сэнтийг тогтоох гэж байна. Тэрээр өөрийн бүхээгийг тэдний дээгүүр дэлгэнэ.

11. Тэрээр мөн ирж, Египетийн нутгийг цохино. Үхэлд зориулагдсан хүмүүс үхэлд, олзлолд зориулагдсан нь олзлолд бөгөөд илдэнд зориулагдсан нь илдэнд.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 43