Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 40:6-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэгэхэд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн хүмүүсийн дунд үлдэв.

7. Вавилоны хаан нь Ахикамын хүү Гедалиаг тэр нутгийг захируулахаар томилж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд буюу тэр нутгийн Вавилон уруу цөлөгдөөгүй хамгийн ядуу хүмүүсийг түүнд хариуцуулсныг талбайд байсан цэргийн бүх удирдагчид болон тэдний хүмүүс сонсов.

8. Тиймээс тэд Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд болох Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд болон маахат хүн Иезаниа нар болон тэдний хүмүүсийн хамт Гедалиа уруу Мизпад ирэв.

9. Тэгэхэд Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа тэдэнд болон тэдний хүмүүст тангараглаж,—Халдеичуудад үйлчлэхээс бүү айцгаа. Нутагт үлдэж, Вавилоны хаанд үйлчил. Ингэвэл та нарт сайн байна.

10. Миний хувьд, үзэгтүн, би бидэн уруу ирэгч халдеичуудын өмнө зогсохын тулд Мизпад үлдэх гэж байна. Харин та нарын хувьд, дарс, зуны жимс, тос хурааж, өөрсдийн савнуудад хийж, эзэлсэн хотууддаа амьдар гэж хэлэв.

11. Ингэснээр Моабт, Аммоны хөвгүүдийн дунд, Едомд болон бүх орнуудад байсан бүх иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхисныг, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.

12. Тэгээд бүх иудейчууд зайлуулагдсан байсан бүх газруудаас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа уруу ирж, дарс болон зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 40