Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 4:2-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. мөн үнэн, зөв, шударгаар «ЭЗЭН амьд» хэмээн тангараглах аваас,үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно”.

3. Учир нь Иудагийн хүмүүс болон Иерусалимд ЭЗЭН ингэж айлдаж байна.“Боловсруулаагүй газраа хагалагтун, өргөст ургамлын дунд бүү тариал.

4. Иудагийн хүмүүс болон Иерусалемын оршин суугчид аа,ЭЗЭНий төлөө өөрсдөдөө хөвч хөндүүлж, зүрхэндээ хөвч хөндүүлэгтүн.Эс тэгвэл та нарын үйлсийн бузар булайгаас болж Миний уур хилэн гал мэт гарч шатан, хэн ч унтрааж чадахгүй.

5. Иудад зарлан, Иерусалимд тунхаглахдаа«Нутагт бүрээ үлээ.Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.

6. Сион тийш тугаа босго!Хоргодох газар хай, бүү зогс.Учир нь Би хойд зүгээс гай гамшиг болон аймшигт сүйрлийг авчирч байна.

7. Арслан ой шугуйнаасаа гарч, үндэстнүүдийг устгагч хөдөллөө.Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраасаа гарав.Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.

8. Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл.Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.

9. Тэр өдөр хаан болон ноёд зүрх алдаж, тахилч нар айн сүрдэж, эш үзүүлэгчид гайхах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 4