Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 4:16-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Одоо үндэстнүүдэд мэдээл!Иерусалимын дээр тунхагла.“Бүслэгчид алс холын орноос ирж,Иудагийн хотуудын эсрэг дуу хоолойгоо өндөрсгөдөг.

17. Талбайн харуул мэт тэд эргэн тойронд түүний эсрэг байна.Учир нь тэрээр Миний эсрэг тэрсэлсэн билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

18. Чиний зам болон чиний үйлс эдгээр зүйлсийг чам дээр авчрав.Энэ нь чиний бузар муу байдал.Ямар гашуун юм бэ?Энэ нь чиний зүрх сэтгэлийг хөндсөн билээ!

19. Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна.Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна.Би чимээгүй байж чадахгүй.Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.

20. Гай гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана.Учир нь бүх газар нутаг үгүйрэн хоосров.Гэнэтхэн миний майхнууд, агшин зуур миний хөшигнүүд үгүйрэн хоосров.

21. Би хэдий болтол туг харж, бүрээн дуу сонсох ёстой юм бэ?

22. “Учир нь Миний хүмүүс мунхаг юм.Тэд Намайг мэддэггүй.Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй.Тэд бузар мууг үйлдэхдээ сүрхий, харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй”.

23. Намайг газар дэлхийг харахад,үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байв.Тэнгэрүүд уруу харахад, тэд ямар ч гэрэлгүй байлаа.

24. Намайг уулс уруу харахад, үзэгтүн, тэд доргиж байв.Мөн бүх дов толгод хойшоо урагшаа хөдөлж байв.

25. Намайг харахад, үзэгтүн, тэнд ямар ч хүн байсангүй.Тэнгэрийн бүх шувууд ниссэн байв.

26. Намайг харахад, үзэгтүн, арвин жимстэй газар нь цөл бөгөөд бүх хотууд нь ЭЗЭНий өмнө, Түүний ширүүн уур хилэнгийн өмнө нураагдсан байв.

27. Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна.“Бүхэл газар нутаг хоосрох боловч Би бүрмөсөн устгахгүй.

28. Үүний төлөө газар дэлхий гашуудаж,дээр буй тэнгэр харанхуй болно.Учир нь Би айлдсан, Би төлөвлөсөн бөгөөд Би бодлоо өөрчлөхгүй, эргэж буцах ч үгүй”.

29. Морьтон болон харваачийн дуугаар хот бүр зугтдаг.Тэд ой шугуй уруу орж, хадаар авирдаг.Хот бүр орхигдож, тэнд ямар ч хүн амьдардаггүй.

30. Зэлүүд болсон чи юу хийх вэ?Чи хичнээн час улаанаар хувцаслан, алтан чимэглэлээр чимэн, нүдээ будаж томруулавч чи дэмий л өөрийгөө үзэсгэлэнтэй болгож байна.Амрагууд чинь чамайг жигшдэг.Тэд чиний амийг эрдэг.

31. Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг,анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг,амьсгаа давчдаж буй Сионы охины дууг сонсов.Тэрээр гараа сунгаад, “Аа, би гаслантай яа! Учир нь би алуурчдын өмнө ухаан алдав” гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 4